Турк улс Финланд, Шведийг NATO-д элсэхийг дэмжинэ

Мадрид хотноо болж буй дээд хэмжээний уулзалтын өмнө Турк улс Финланд, Шведийг Умард Атлантын цэргийн эвсэл (NATO)-д гишүүнээр элсүүлэхэд тавьсан хоригоо цуцаллаа.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё, Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон нар Испанийн нийслэлд болсон уулзалтын үеэр гурван талт хэлэлцээр хийж зөвшилцөлд хүрсэн байна.

Оросын арми Украинд халдан довтолсонтой холбогдуулан Финланд, Швед улсууд төвийг сахих бодлогоосоо татгалзан NATO-д гишүүнээр элсэх хүсэлт гаргасан юм. Харин Туркийн зүгээс дээрх хүсэлтэд хоригт тавьжээ. Умард Атлантын цэргийн эвсэлд шинээр гишүүн элсүүлэхэд гишүүн 30 орон санал нэгдсэн байх учиртай. Туркийн хувьд Нордикийн орнуудыг Курдийн салан тусгаарлагчдыг орогнуулдаг гэх үндэслэлээр хориг тавьж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. АНУ ба НАТО-гийн улсууд бусдын гараар ОХУ-тай дайн хийж, зэр зэвсэгээ сурталчилж байна.

    0 0 Хариу бичих
  2. Энэ улсууд натод элсээд укриан шиг дайн болно гэж тэнэгтэж байгаан байх даа . Аугаа Орос НАТО гэгч дайны хэнээтнүүдтэй кнопоор л дайн хийнэшдээ

    0 0 Хариу бичих