"Цаатан" фестиваль долоодугаар сарын 6, 7-нд  болно

Хөвсгөл аймагт аялал жуулчлалыг өргөжүүлэх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Цаатан" фестиваль долоодугаар сарын 6-7-нд  болно. Тус наадам Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 18 дахь жилдээ  “Далай тур” жуулчны баазад болно.

Фестивалийн үеэр “Уушгийн өвөр”-ийн буган чулуу хөшөөний цогцолбор үзэх, тусгайлан бэлтгэсэн цаатан иргэдийн отогт зочилж, аж амьдралтай нь танилцах боломжтой юм. Тухайлбал, цаа буга унаж, цаатны уралдаан сонирхож, цаагаар уралдаж, цаа саах, цааны сүүгээр хийсэн цагаан идээ амтлах, цаатны цай амсах мөн цаатай зураг авахуулах боломжтой. Мөн энэ үеэр бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, “Тайгын эгшиглэн” ардын урлагийн тоглолт болох юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)