Өмнөговь аймагт 850 хүний суудалтай шинэ Хөгжимт жүжгийн тeатр нээгдлээ

Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 850 хүний суудалтай, архитекторын өвөрмөц шийдэл болоод үзэгчдийн тав тух, уран бүтээлчдийн ажиллах орчин нөхцөлийг хангасан шинэ театртай болж, өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Соёлын дэд сайд М.Батбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга Р. Сэддорж, Соёлын яамны Урлаг уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн болон холбогдох хүмүүс оролцсон байна.

Өмнөговь аймаг 2019 оныг салбарын хувьд "Соёлыг дэмжих жил" болгон зарлаж нийт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн бөгөөд үүний нэг нь аймгийн төвд барьж буй 850 хүний суудалтай орчин үеийн чанар стандарт, шийдэл бүхий Хөгжимт жүжгийн театр байсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)