Л.Оюун-Эрдэнэ: Сонгон шалгаруулалт дээр Засгийн газрын тал алдаа хийсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлийн ажилтай танилцлаа. Тэрээр "Нэгдүгээр хос замын дөрөвдэх багц дээр асуудал үүссэн. Тус хэсгийн замыг Хятадын "Чайна Жо" компани 14.8 сая долларны хөрөнгө оруулалт аваад  ажиллаж байна. Цар тахалтай холбоотой амаргүй нөхцөл байдал байна гэж тайлбарлаж байгаа. Нэгдүгээр багцын дөрөвдэх ажлыг хариуцаж байгаа компани, хоёр болон гуравдугаар багцыг хариуцаж байгаа компанийн гүйцэтгэл тааруу. Сонгон шалгаруулалт дээр Засгийн газрын тал алдаа хийсэн. Үүний цаана авилгалын асуудал байхыг үгүйсгэхгүй. Холбогдох байгууллагуудад энэ талаарх мэдээллийг өгсөн. Техник, санхүүгийн хувьд чадавх муутай гэхдээ хямд үнэтэй компани шалгарснаас болоод Дарханы замын гурван багц дээр асуудал хүндрээд байна. Санхүүжилтээ гаргахгүй, дурдсан хугацаанд хийхгүй байгаа нэр бүхий гурван компанийг цуцлах уу, цааш явах уу гэдгийг шийдэх шаардлага үүслээ. Өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд надтай хамт ажиллалаа. Компанийх нь удирлагууд болон туслан гүйцэтгэгч нартай ярилцлаа. Зэвсэгт хүчний жанжин штабын анги нэгтгэлүүд ирснээс хойш ажил харьцангуй сайжирсан байна. Үнийн хэт өсөлт энэ төсөлд нэрмээс болж байна. Өнгөрсөн жил цар тахалтай холбоотой асуудал үүсээд байна гэхийг ойлгож болж байсан. Одоо бол үүнийг шалтаг гэж үзэхээс өөр аргагүй. 11 дүгээр сар гэхэд хоёр хос замын нэг хос замыг ашиглалтад оруулж байж Дархан-Улаанбаатар чиглэлийн ирэх очих урсгэл хэвийн болно. Энэ зам стратегийн ач холбогдолтой их том зам. Эхэлсэн нь зөв төсөл" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Дарханы замын засварын 2,4-р багцын тендер авсан хятадын Шинжан констракшин тvvний телеелегч гэх хятад тэр компанийг дэмжсэн монголын нехдvvдийг ч маш сайн шалгах хэрэгтэй. Ямарч замын ажлын туршлагагvй компанийг шалгаруулсан гэдгийг хятадын элчин сайд нь ярьсан.Энэ багц дээр ажиллаж байсан хvний амь нас хохирсон

    0 0 Хариу бичих
  2. Чи яасан хуцдаг гөлгөнцөр вэ

    0 0 Хариу бичих
  3. Ажил зохион байгуулах чадваргүй гэдгээ л харуулж байна. Өөр яалтай.

    0 1 Хариу бичих
  4. хариуцлага тооцож чадах уу. МАНАН мафиаааааа. сөнөж далд орцгоо. булшиндаа булагд хүүрнүүд

    1 0 Хариу бичих