Хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох саналыг хэлэлцэнэ

Нийслэлийн удирдлагаар ажиллаж байгаа хүмүүс орон нутгаас Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөнийг хязгаарлах санал гаргадаг. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга асан С.Батболд ийм санал гарган хэрэгжүүлж байлаа. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар түгжрэл, хүн амын төвлөрлийг бууруулах зорилгоор орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох санал гаргаад байна. Түүний энэхүү саналыг өнөөдөр НИТХ-аар хэлэлцэнэ. НИТХ-ын хурал 10.00 цагаас эхлэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Яг зөв. Энэ хот чинь даац нь хэтрээд ядаж байхад тэр ирж байгаа хөдөөнийхөн нь үнэндээ соёлгүй, түгжрэл утаа үйлдвэрлэгч нар

    0 0 Хариу бичих