С.Цэдэндамба: Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын 15 хувь нь эмэгтэй байх ёстой

Төрийн нарийн бичгийн дарга болон агентлагийн дарга нарын 15 хүртэлх хувь нь эмэгтэй байх хуулийн зохицуулалт одоо хүчинтөгөлдөр байгаа ажээ. Гэвч хуулийн энэхүү заалт хэрэгжихгүй байгаа талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба хэллээ. Тэрээр "Одоо ажиллаж байгаа төрийн нарийн бичгийн дарга болон агентлагийн дарга нарын 12.5-13 хувь нь эмэгтэйчүүд байна. Тиймээс бид Жендэрийн үндэсний хороотой хамтраад тодорхой ажлууд хийж байгаа. Үүнтэй холбоотой зарим байгууллагууд руу албан бичиг илгээсэн. Энэ заалтыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Сүүлийн үед Засгийн газраас хийж байгаа томилгоонуудаас харахад жендэрийн мэдрэмж нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна" гэлээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)