"Тамгагүй төр" жүжгийг энэ сарын 10-наас дахин тоглоно

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт жүжиг найруулагч Б.Баатарын найруулгаар дөрөвдүгээр сарын 17-нд тайзнаа мэндэлсэн. Энэ удаагийн багийнхан физиклтеатр буюу биеийн хэлэмж, үйл өгүүлэмжээр илэрхийлдэг урлагийн урсгалыг монголчууддаа толилуулахаар шийдэн шинэ хэлбэрээр хүргэсэн юм.

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжгийг Б.Баатарын найруулгаар толилуулахаар хамтран ажиллаж байсан ч хүслээ гүйцээж чадаагүй байна. Түүний хүслийг Б.Баатар гурван жилийн дараа биелүүлж, өөрийн багийг бүрдүүлэн УДЭТ-ын тайзнаа энэхүү жүжгийг тавьсан юм. Нээлтээ хийсэн цагаасаа эхлэн үзэгчдийн талархлыг хүлээж, шинэ түүх бичсэн уг жүжгийг долоодугаар сарын 10-наас дахин тоглохоор болсон байна.

Багийн бүрэлдэхүүнд Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, дуу авиа, хөгжмийн найруулагчид, “Торго” салоны дизайнерууд, археологич, соёл, түүхийн судлаачид, зураачид, инженер техникийн зэрэг 300 гаруй хүн багтсан байна.

Зохиолч: Б.Лхагвасүрэн /Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт/

Ерөнхий найруулагч: Б.Баатар / СТА/

Ерөнхий продюсер: М.Есөнмөнх / МУҮГА/

Гүйцэтгэх продюсер: А.Амундра

Уран сайхны удирдагч: Г.Цоггэрэл / МУУГЗ/

Зохион байгуулагч: Б.Отгонбат / МУУГЗ/

Зөвлөх продюсер: Д.Цэрэнсамбуу / МУУГЗ/

Редактор: Л.Хасар

Асс. Найруулагч: Э.Ёндоншарав / СТА/

Бүжиг дэглээч: Д.Баярбаатар / МУУГЗ/

Бүжиг дэглээч: Х.Хашхүү / СТА/

Хөгжмийн зохиолч: М.Бирваа / МУУГЗ/

Хөгжмийн зохиолч: Б.Одбаяр / СТА/

Ерөнхий зураач: Д.Ганзориг / СТА/

Дүрүүдэд

Арчуг хаан – Г.Эрдэнэбилэг /СТА/

Цэцэр хатан – У.Уранчимэг / МУГЖ/

Гүргэл хатан – О.Дөлгөөн / СТА/

Эгэрэг түшмэл – С.Болд-Эрдэнэ / МУГЖ/

Том хүү Ачир – Ш.Доржсүрэн / СТА/

Бага хүү Хүчир – Б.Шинэбаяр / СТА/

Бөө – П.Цэрэндагва / МУАЖ/


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Дарга нараар дамжуулж билет шахаж хүчээр үзүүлдэг жүжиг

    0 0 Хариу бичих
  2. тамгаа алдцымуу. яацын. товч агуулга нь байна уу.

    0 0 Хариу бичих
  3. хувцас дизайн хэнийх? үнэн янзтай. bravo

    0 0 Хариу бичих