П.Сайнзориг: Согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн тоо буурсан ч үйлдвэрлэлийн хэмжээ нь буураагүй

УИХ Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өгсөн юм.

Тэрээр "2021 онд 25.4 мянган гэмт хэрэг бүртгэгдсэний 19 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Согтуурсан үедээ хүний амь бүрэлгэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, согтуугаар авто машин жолоодох, гудамж талбайд танхайрах гэх мэт гэмт хэрэг, зөрчил үйлддэг. 2021 онд согтуугаар үйлдсэн 76 мянган зөрчил бүртгэгдсэн байна.

2004 онд архины 184 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 26 болсон байна. Спиртийн 12 үйлдвэр зургаа болж, шар айргийн 35 үйлдвэр 12 болж буурчээ. Хэдийгээр үйлдвэрлэгчдийн тоо буурсан ч үйлдвэрлэлийн хэмжээ буураагүй. Манай орны согтууруулах ундааны хэрэглээ дэлхийн дунджаас өндөр байгаа. Цаашдаа архины зохистой хэрэглээг бий болгох үүднээс татварын бодлогоор үнийн өөрчлөлт хийх, худалдах газрын тоо, байршлыг өөрчлөх гэх мэт хэд хэдэн арга хэмжээг төсөлд тусгаж байгаа. Түүнчлэн архинд донтсон этгээдийг эмчлэх асуудлыг хаяж болохгүй учир архинд донтсон хүмүүсийг эмчлэх боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлыг тусгаж байгаа" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 3 сая гаруй хүн амтай гэтэл жил нэг хүнд 12-оос 20 литр архи ноогдодог байна. Архиаар угжчихдаг юм байна л даа

    0 0 Хариу бичих