Бэлчээрийн ургамлын ургалт зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна

Бэлчээрийн ургамлын ургалт зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд буюу Булган, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн зарим, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар сайн байна.

40 орчим хувьд буюу Увс, Ховд, Завхан, Дундговийн ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын зарим, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Төвийн ганц нэг сумдын нутгаар дунд, 10 гаруй хувьд буюу Увс, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн ганц нэг сумдын нутгаар муу байна.

Салхины хурд тал хээрийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Төвийн Зуунмод, Хэнтийн Дархан, Дорнодын Матадад 28 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Орчин үед ийм мэдээг газрын зурагтай нь хийдэг байгаа. http://icc.mn/index.php?menuitem=5&datatype=manomaly#prettyPhoto/0/

    0 0 Хариу бичих