Ойт хээрийн бүсийн эм хонины амьдын жин дунджаар 38 кг байна

Мал аж ахуйн үйлдвэрлэлд ноос хяргах ажил хийгдэж байгаа бол газар тариалан бүхий зарим нутгаар бордоо цацах, уринш боловсруулах зэрэг ажил хийгдсэн мэдээтэй  байна.

Газар тариалан бүхий ихэнх нутгаар улаанбуудайд 3 дахь навчлалтаас ишний доод үе хөрсний гадарга дээр гарах үе шатанд явагдаж байгаа бол төмсөнд ихэнх нутагт цухуйлтаас хажуугийн нахиа үүсэх үе шатанд байна. Улаанбуудайн өндөр нь сорт болон тариалсан хугацаа, үе шатнаасаа хамааран харилцан адилгүй 18-50 см байна.

Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр 2022 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар 38 кг, эм ямаа 36 кг, үнээ 274 кг, тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм ямаа 33 кг, үнээ 314 кг жинтэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)