Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр зам усанд автсаныг шуурхай засварлажээ

2022 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 18.20 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар их хэмжээний бороо орж, Хоолт-Цагаанхяр хоорондын замын 476-р км-ийн 2-р зуут усанд автан угаагдсан байна. Үүний улмаас Улаанбаатар- Замын-Үүдийн зорчигчийн 276-р галт тэргийг Хоолт зөрлөгт зогсоож галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ шуурхай авсан байна.

Усанд угаагдсан замыг яаралтай сэргээн засаж галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээр УБТЗ-ын удирдлага болон 60 гаруй замчид газар дээр нь ажиллаж, галт тэрэгний хөдөлгөөнийг шөнө 01.39 минутад нээсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)