Монголын дөрвөн марафонч ДАШТ-д оролцоно

Хөнгөнатлетикийн ДАШТ АНУ-ын Орегон мужийн Южин хотноо энэ сарын 15-нд эхлэх гэж байна. "Орегон-2022" ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцоно. Тодруулбал, эрэгтэйчүүдийн марафонд Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн аварга Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Д.Гантулга (эрэгтэй марафонд Монголын дөрвөн тамирчин ДАШТ-ий entry standard биелүүлсэн боловч нэг зай төрөлд нэг улсаас дээд тал нь гурван тамирчин л ДАШТ-д оролцох эрхтэй байдаг тул манайхаас дээрх гурван тамирчин оролцох болсон), эмэгтэйчүүдийн марафонд Б.Мөнхзаяа нар дасгалжуулагч О.Оюунтуяа, Б.Доржпалам , Т.Шийтэрчулуун нарын удирдлага доор оролцох ажээ. 
"Орегон -2022" ДАШТ-ий эрэгтэйчүүдийн марафон долоодугаар сарын 17-ний өглөөний 06.00 цагт (АНУ-ын баруун эргийн цагаар), эмэгтэйчүүдийн марафон долоодугаар сарын 18-ны өглөөний 06.00 цагаас тус тус гараанаас гарах бөгөөд АНУ-ын "NBC Sports" телесуваг шууд дамжуулан үзүүлэх юм. ДАШТ 1983 онд анх зохиогдож, дөрвөн жилд нэг удаа болдог байсан бол 1991 оноос хойш хоёр жил тутам зохиогддог болсон байна. 


 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)