Д.Баярсайхан: Койн гаргасан аж ахуйн нэгжүүд 950 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт босгосон

Манай улс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг өнгөрсөн арванхоёрдугаар сард баталсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч гэдэг нь койн гаргаж олон нийтээс хөрөнгө босгож буй аж ахуйн нэгжүүдийг хэлж байгаа юм. Хуульд заасны дагуу тухайн аж ахуйн нэгжүүдийг Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн зургаадугаар сараас бүртгэж эхлэх ёстой. Энэ талаар тус хорооны дарга Д.Баярсайхан мэдээлэл өглөө. 

Тэрээр "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч этгээдүүдийг бүртгэх үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн зургаадугаар сарын 26-наас эхлүүлсэн. Одоогийн байдлаар дөрвөн хуулийн этгээд бүртгүүлэхээр материалаа ирүүлсэн. Бүртгэлийн ажиллагааг ирэх есдүгээр сарын 26 хүртэл үргэлжлүүлэхээр хуульд заасан. Албан бус мэдээллээр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид 950 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт татсан гэсэн төсөөлөлтэй байгаа" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Цөм хийжээ. Цөм хийлгүүлжээ.

    0 0 Хариу бичих