Хэрлэн, Улз гол үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна

Хэрлэн, Улз, гол үерийн түвшинг 5-20 см, Хархираа гол Тариалан сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим даван үерлэж байна. Маргааш буюу долоодугаар сарын 5-нд Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 20 см, Сэлэнгэ мөрөн Хутаг орчимд 10 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд 10  см тус тус нэмэгдэх хандлагатай байна.  Иймд дээрх голууд болон гол мөрний эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдүүдийг зориулалтын бус найдвар муутай хөвөгч ашиглан голд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)