ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилж байна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров ажлын айлчлал хийхээр өнөөдөр өглөө манай улсад хүрэлцэн ирлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тус тус бараалхана.

Эдгээр уулзалтын үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах төслүүдийг урагшлуулах, манай улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Тухайлбал, Монгол, Оросын хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг шинэчлэн өргөтгөх, “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдэд оросын талаас хөрөнгө оруулалт хийн хамтарсан үйл ажиллагаа эрхлэх, газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийг хангах, эрчим хүч, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар талууд ярилцана.

Мөн олон улсын байгууллагуудын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, олон улсын харилцааны цаг үеийн асуудлаар талууд байр сууриа илэрхийлэх болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Gants egiin goliin tsahilgaan stantsiig ni huleen zuvshuurch chadahgui baij oros ivanuud uhsen atsnii strategiin tunshlel hol ochij ulia, bas jean umduu ene udaa solichijee tsugzug lavrov Mgloos zail

    0 0 Хариу бичих
  2. Яг л үүнийг шийдэх гэж ирж байна. Манайх ОК байвал ОК гэнэ. Алтан боломж. Эдийн засаг сайжирна, амьжиргаа дээшилнэ. Үр дүнд нь 2024 онд МАН дахин үнэмлэхүй ялна. Харин эсрэг байвал улам хатуурхана. Оросыг Хятад далдуур дэмжин хилээ хаана, ложистик асуудалтай болно. МАН унана. Бат-Үүл, Элбэгдорж, Энх айхан нарт энэ бол боломж. Ард түмэнд бол гай гамшиг

    0 0 Хариу бичих
  3. Тэгээд нааштай хүлээж аваад улсынхаа асуудлыг шийдээсэй.

    0 0 Хариу бичих
  4. хажууд нь шаадаг улс нь байдгыг гэнэт санасан уу. тийм л сайн хөрш юм бол яагаад манай бараа бүтээгдэхүүнд 60 %-300% татвар оногдуулж бензин шатах тослох матералаа хятадад 1 тонныг 70$ монголд 150$ өөр зардаг юм бээ? энийгээ л тайлбарлаад өгчих.

    3 0 Хариу бичих
    • Za exiled nadaa sudalchix , yag chiniy bichsenshig baiga bol batalla, Deere's no bichsen to ch ni toxirxgui bna 1 litr benzin 476 tugrug baiting xana uzev 15 chentin benzin xana baiga um be bas xydtad 7 center 1 lite zardag gene uu

      0 0