Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр-Даланжаргалан чиглэлд 218 км хатуу хучилттай авто зам барина

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Хэнтий аймагт ажиллахдаа Чингис хотод тус аймгийн иргэдтэй уулзлаа. Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Засгийн газраас Хэнтий аймагт ойрын үед ашиглалтад оруулах гэж байгаа болон эхлүүлэхээр болсон авто зам, түүхэн аялал жуулчлалын бүтээн байгуулалтуудын өнөөгийн явцыг дурдаад аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийн ач холбогдол, иргэдэд хүрэх үр өгөөжийг онцолж ярилаа.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ойрын 4-5 жилийн хугацаанд үр дүн гарч эхэлнэ. Орон нутгийн иргэд, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа юу юунаас чухал. Ялангуяа, боомтын сэргэлтийн хүрээнд Чингис хот-Ульхан чиглэлийн 318.3 км авто замыг ашиглалтад оруулснаар зөвхөн Хэнтийчүүд төдийгүй зүүн болон говийн аймгууд ОХУ, Хятад улстай шууд холбогдох боломж бүрдэж байгаа юм. Мөн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарыг түшиглэж Хэнтий аймаг хөгжих боломжтой гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)