Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна

Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулах болсон талаар Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдэгдлээ. Тодруулбал, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд нийтийн гурван вагонтой зорчигчийн галт тэргийг Улаанбаатар-Давааны-Улаанбаатар чиглэлд доорх цагийн хуваарийн дагуу аялуулахаар болсон байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)