Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хамрагдаагүй 5000 хүүхэд байна

Улаанбаатар хотод 2-5 настай 102 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Харин цэцэрлэгийн гадна үлдэж байгаа 34 мянган хүүхэд байна. УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 34 мянган хүүхдийг энэ ондоо багтаан цэцэрлэгт хамруулах үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон нийслэлийн Засаг дарга нарт өгсөн6 Өнгөрсөн зургаадугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх сар гаруйн хугацаанд нийслэлд 22 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах төлөвлөлт, зохицуулалт хийжээ. Үлдэж байгаа 12 мянган хүүхдийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажлын хэсэг өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажилласан байна. 

Баянзүрх дүүрэг 480 мянган хүн амтай. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 35 мянган хүүхэд амьдардгаас 26 мянга нь цэцэрлэгт хамрагдаж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд үлдэж байгаа 10 орчим мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар хуваарь хийгдэж байна. Баянзүрх дүүрэгт Улаанбаатар хотын иргэн болж бүртгэл хийлгээгүй буюу хаяг нь тодорхойгүй айл өрх олон байдаг аж. Тиймээс бүртгэлийн маргаантай өрхийн хүүхдийг цэцэрлэгт хамруулахад бэрхшээл үүсжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. энэ сэтгүүлч байсан билүү хармаандаа гараа шахчихсан өөрийгөө хэн болчихсон гээд бодчихсон новш вэ

    0 0 Хариу бичих
  2. зүгээр л нэг сэтгүүлч хийж байсан эрдэм мэдлэг дулимагхан цүнхчин хот удирдааад хөгжүүлнэ гэж юу байхав дээ . бүхэл бүтэн 200 орчим мянган хүн ам төвлөрсөн дүүрэгийн хороодод улсын нэгч сургууль цэцэрлэг барих газар үлдээхгүй зарсан гэхээр бүр хэлэх үг олдохгүй юм. энэ гараа халаасандаа хийсэн нөхөрийг хараад бөөлжис хүрч байна. ядаж инженер эдйн засагч нар хотоо удирдаад яваг бол. масс даанч ходоодоороо сонгодог болохоор хөгжил хол юм даа. Нийгэмийн хамгийн энгийн үйлчилгээ сургууль цэцэрлэг шийдэж байж хороолол хотхоноо барьж байгуулдаг болмоор юм.

    0 0 Хариу бичих