Чадварлаг жүжигчдийг нэгтгэсэн “Саран хийл” УСК нээлтээ хийнэ

 

Дэлхийн сонгодог жүжгийн зохиолын ээдрээ зөрчил өнөөдрийн Монголд өрнөнө. Ф.Шиллерийн оюун санаанаас төрсөн шидээвэр дүрүүд Улаанбаатарт амьдрахын тулд хүн хэвээр үлдэх гэж, эсэргээрээ хүн чанараа гээж, хайрлаж дурлаж, бас харамлан хардан оршино.

Шинэ залуу ерөнхий найруулагч хийгээд сонгодогоо баталсан зөвлөх найруулагч. Хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг жүжигчдийн бүрэлдэхүүн болон хүч түрэн гарч буй залуу одод. Энэ бол 2022 оны 8 сарын 12-ны өдөр бүх кино театруудаар нээлтээ хийх “Саран хийл” уран сайхны кино юм.

 Нэр нөлөө бүхий УИХ-ын гишүүний хамгийн ойрын шадар болох  алдартай бизнесмений  ганц хүү  бол дээдсийн хүрээлэнгийн цуутай залуусын нэг. Гэтэл тэр дундаж давхрагын байдаг л нэг хөгжимчний охинд дурлана. Хүүгийнх нь энэ сонголт эцэгт нь таалагдсангүй. Эцэг нь өөрийнхөө зүтгэдэг УИХ-ын гишүүний нийгэмд шуугиан тариад байгаа секс скандалыг хаацайлахын тулд хүний санаанд багтамгүй башир арга сэдээд байлаа. Эцгийнх нь шадар туслахын гардан гүйцэтгэсэн хорон төлөвлөгөө хэрэгжиж хөгжимчний охин сошиал скандалын гол дүр болсноор үйл явдал орвонгоороо эргэж орхино.  Гэнэн хайр сэтгэл хүчтэй  юу, сайтар төлөвлөсөн хар санаа хүчтэй юу?


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)