ЦЕГ: Д.Сосорбарамын гэрийн гадаа багтай жагссан иргэдийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Алтангадас "Долоодугаар сарын 26-нд Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр Шадивланд нүүрэндээ багтай иргэд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн. Энэ асуудлыг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Жагсаал цуглаанд оролцсон иргэд нь хэн болохыг тогтоож мэдүүлэг тайлбар авч байгаа.

Мөн долоодугаар сарын 31 буюу өнгөрсөн ням гаригт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах айлын хашааны гадаа багтай хүмүүс жагссан. Энэ үйлдлийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Одоогоор ямар нэгэн эцсийн шийдвэр гараагүй байна. Иргэд жагсаал цуглаан хийхдээ хуульд заасны дагуу энэ тухайгаа харъяа дүүргийнхээ Засаг даргад мэдэгдэж бүртгүүлэх ёстой" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Энэ МАН-н улаан фэн дэмжигчид АН-ханыг дайралдахаараа л хаана ч хэний ч хажууд хамаагүй зодох гээд дайраад байдаг болцон байнлээ. Тэр Гадаад Явдалын сайдын нөхөрийг л харахад. Индэр дээр Төрийн даргын хажууд ч хамаагүй. Уг нь МАН-н хэдэн шүүгч нар Ардчилалынханыг бүгдийг нь дороолуулаад л шоронд хорио биз дээ

    1 0 Хариу бичих
    • Өөрөө зүгээр байсан бол хэн л барьж аваад зодоод байхав дээ.

      0 1