Б.Жавхлан: Монгол Улс дефолт зарлахгүй гэдгийг баттай хэлнэ

Сангийн сайд Б.Жавхлан “Eagle news” телевизийн зочны цагт оролцож, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Сүүлийн үед Монгол Улс Шри Ланк улсын араас дефолт зарлахад ойрхон байна гэсэн мэдээлэл ихээр гарах боллоо. Монгол Улс дефолт зарлахад үнэхээр ойрхон байгаа юм уу гэдэгт Сангийн сайдын хувьд хариулт өгнө үү?

-Энэ тухай мэдээллийг сүүлийн хэд хоногт зохион байгуулалттайгаар түгээж байна. Эх сурвалжууд нь үнэн байна уу, хаанаас гаргаж байна гэдгийг хоёр гурав хоног харж, судалсан. Гадаад өртэй холбоотойгоор дефолт зарлана гэдэг бол маш муу мэдээлэл. Сайн зүйл нь гэвэл Монгол Улс ойрын жилүүдэд дефолт зарлахгүй. Үүнийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Сангийн сайдын зүгээс баттай хэлж байна. Өнөөдөр Монгол Улсын өр 33 тэрбум ам.доллар. Үүнээс Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар. Энэ өр нэг жилийн дотор бий болоогүй. 1990 оноос хойш авсан бүр өр нийлээд ийм болж байгаа. Өрийн эрсдэлийг тооцвол хамгийн өндөр эрсдэлтэй үе нь 2016, 2017 оны үе байсан. Тэр үед өр ДБН-ий 280 хувьтай тэнцэж байсан. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орсон. Машинаар бол журмын хашаанд орсон. Түүнээс хойш Засгийн газрын өрийн бүтэц сайжирч ирсэн. Үүнийг дагаад хувийн хэвшлүүдийн зээлийн бүтэц, чанар ч сайжирсан.

Засгийн газар энэ жил болон ирэх жил төлөх ёстой өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрээгүй. 2022 оны төсөвт “Чингис” бондын үлдэгдэл 136 сая ам.долларыг төлөхөөр тусгасан. Үүнийг ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр төлнө. Ингэснээр 2012 онд авсан “Чингис” бондын төлбөр дуусаж байгаа юм.

-Ирэх жил ямар хэмжээний гадаад өр төлөх вэ?

-Ирэх жилийн тухайд Хөгжлийн банкны авсан “Самурай” бондын 30 тэрбум иенийн өр. Үүнийг 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлнө. Мөн есдүгээр сарын 25-нд төлөх “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг төлөх ёстой. 30 тэрбум иенийн өрийг Хөгжлийн банк өөрөө бүрэн төлж барагдуулна. Санхүүгийн боломж нь бүрдсэн учраас итгэлтэй хэлж байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр улиралд ийм итгэлтэй хэлэх боломжгүй байсан. Яагаа гэвэл, Хөгжлийн банкны бланс муу байсан. Хөгжлийн банкнаас гарсан зээлүүдийн эргэн төлөлтөд анхаарсны үр дүнд 500 гаруй тэрбум төгрөгийн зээл орж ирсэн. Оны эцэс гэхэд 800 тэрбумд хүрнэ. Ирэх онд төлөх "Самурай" бондын 30 тэрбум иен гэдэг одоогийн ханшаар тооцвол 720 тэрбум төгрөг. Тэгэхээр Монгол Улс дефолт зарлах нөхцөл үүсэхгүй гэсэн үг.

-Засгийн газрын зүгээс “Самурай” бондын хөрөнгө оруулагчдад хандан “Хөгжлийн банкны асуудлаас шалтгаалан бидэнд итгэхгүй байгаа бол бондоо хугацаанаас нь өмнө буцааж мөнгөө авч болно” гэж мэдэгдсэн. Үүний дагуу “Самурай” бондод оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж татах бонд эзэмшигч гарч ирсэн үү?

-Үнэт цаасаа бидэнд өгч, хөрөнгө оруулалтаа буцааж татах нэг ч хөрөнгө оруулагч гарч ирээгүй. Энэ бол сайн хэрэг. Бид төлөх бүрэн боломжтой ч өнөөдөр нэг ам.доллар ч гэсэн хэрэгтэй байна. Засгийн газарт итгэх итгэл нь хэвээрээ байгаа учраас хөрөнгө оруулагчид биднээс мөнгөө буцааж авах хүсэлт гаргасангүй. Гадна талд манай хөрөнгө оруулагчид бидэнд итгэсэн хэвээр байна.

-Үүнээс гадна олон улсын байгууллагууд манай улсын зээлжих хэрэглэлийг тогтвортой хэвээр байна гэж үнэлсэн нь бас итгэл хүлээлгэж байгаа хэлбэр мөн үү?

-Засгийн газраас хэрэгжүүлсэн өрийн удирдлагын зохицуулалтын дүнд зээлжих зэрэглэл тогтоодог гурван олон улсын байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой байна гэж үзсэн. Энэ бол том амжилт. Экспорт саатсан энэ хүнд цаг үед зээлжих зэрэглэл дээрээ ийм үнэлгээ авна гэдэг том амжилт. Гадаад зах зээлд Монгол Улс тогтвортой байна гэдгийг зарласан гэсэн үг. Үүнээс өөрөөр тогтвортой байна гэдгийг батлах зүйл байхгүй.

-Манай улсын экспортын нөхцөл байдал ямар байна вэ. Нүүрсний экспорт хэзээ хэвийн хэмжээндээ очих вэ?

-2019 он манай нүүрсний экспортын оргил үе байсан. Одоо өдөрт гаргаж байгаа нүүрсний хэмжээ 2019 онд нэг өдөрт гаргадаг байсан хэмжээнд хүрсэн. Энэ бол маш сайн үр дүн. Үүнийг он дуустал хадгалах нь чухал. Харамсалтай нь сүүлийн үед коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Хурдан цэцэрлэг сургууль эмнэлэгээ бариачээ

    1 0 Хариу бичих
  2. 2023 оноос бонд төлнө, Төлж чадахгүй дампуурна

    0 0 Хариу бичих
  3. Sain baina bayarlalaa

    0 0 Хариу бичих
  4. Гол нь Хямарлын үед хамаг вхлютыг ховх сорж байгаа ИПОТЕКИЙН зээл гэгчээ больчмоор байггаам

    0 1 Хариу бичих
  5. ЗАА ШАА Л ДА БАДМАА УДАХГҮЙ СҮЙРЭХ ГЭЖ БАЙЖ

    0 1 Хариу бичих
  6. Одоо манайд айлчлах Хятадын гадаад хэргийн сайдаас монголын э/засаг хамаарна. Хятадаас бүрэн хамаарна. Нүүрсээ гаргаж чадвал эдийн засаг хэвийн байна. Эс чадваас дампуурах байхаа.

    0 0 Хариу бичих
  7. ene hun sangiin said bolsnokr mgl usl tuuhend bgaagui ih hyamrald urtuj bgaag medej bgaa hun bna uu er ni

    0 0 Хариу бичих
  8. Shaagaal bhiimaa neg udur xelee gargaad suuj bh viidee itgexed xetsvv garyyd da

    0 0 Хариу бичих
  9. Чи ч бас нэг бэлэн амтай үгээр хуурсан. Элбэгдорж Сайханбилэг мэт шиг л хошигруулагч санагдаад байгаам даа! Танай намд чам шиг хөгшин залуу хошгируулагч олон бий дээ. Наад мөнгийг чинь Өнөрөө сэтгүүлч сэвж ард түмэн шаардаж байж олж авсан юм шүү! Үлдсэнийг нь та нар олигархуудаасаа хуулиар олж ав л даа!!!!

    0 0 Хариу бичих
  10. МАН-ы үгэнд итгэх ч хэцүү л бна

    0 0 Хариу бичих
  11. Барилга мега сторын авсан 60 тэрбумын зээлээ авсан юм уу? Батбаяр Гангаамаа гэх эзэнтэй. Модун компанийн зээл 58 сая төгрөг л төлсөн гэж байсан.

    0 0 Хариу бичих
  12. Заригт баярлаарай жавхлаан, та нарыг танил талдаа өгсөн мөнгө ш дэ

    0 0 Хариу бичих