“Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд ОХУ, Узбекстан, Зимбабве улс оролцоно

 “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин 2019 оноос “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны санаачлан зохион байгуулж эхэлсэн. Монгол Улсын Зэвсэгт хүчний морьтон дайчид 2019 онд эх орондоо зохион байгуулсан тэмцээнд алтан медаль хүртэж, цомын эзэн болсон бол 2021 онд ОХУ-д зохион байгуулагдсан тэмцээнээс мөнгө медаль хүртсэн юм. Харин 2020 онд дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдлын улмаас тус уралдааныг зохион байгуулаагүй. Энэ жилийн тэмцээнийг энэ сарын 13-18-нд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулахаар болжээ. Уралдаанд Монгол, ОХУ, Узбекстан, Зимбабве зэрэг орнуудын морьтон дайчид оролцох юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)