Туркийн инфляц сүүлийн 24 жилийн дээд хэмжээнд хүрлээ

Долоодугаар сард инфляц 79.6 хувьд хүрсэн тухай Туркийн Статистикийн хүрээлэн (TUIK) мэдээлжээ. Үндэсний мөнгөн тэмдэгт лирийн ханш тасралтгүй унаж, дэлхийн дахинд эрчим хүч, түүхий эдийн өртөг өссөн нь үүнд нөлөөлж буй. Тээврийн салбарын зардал 119.11 хувиар өссөн бол хүнс, согтууруулах ундааны үнэ 94.65 хувиар нэмэгджээ.

2021 оны намар Туркийн Төв банк бодлогын хүүгээ бууруулж, 14 хувьд хүргэсний дараа лирийн ханш уруудаж эхэлсэн юм. Өнгөрсөн жил АНУ-ын доллартай харьцах лирийн ханш 44 хувиар суларсан бол энэ жил дахин 27 хувиар буурчээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)