"Joker"-ийн үргэлжлэл анги 2024 оны намар нээлтээ хийнэ

Жүжигчин Хоакин Финикст Оскарын шагнал авчирсан "Жокер" киноны үргэлжлэл "Joker: Folie a Deux" кинон 2024 оны 10 дугаар сарын 4-нд кино театруудаар гарч эхэлнэ. Энэ тухай The Hollywood Reporter хэвлэл мэдээллээ.

Шинэ бүтээлд дуучин Леди Гага оролцох тухай мэдээлэл батлагдсан ч одоогоор ямар дүрд тоглох нь тодорхойгүй байна. Киног дахин Тодд Филлипс найруулах юм. Deadline хэвлэлийн мэдээлснээр зураг авалтыг арванхоёрдугаар сард эхлүүлэхээр төлөвлөжээ.

2019 онд нээлтээ хийсэн "Joker" кино шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг хөгжим гэсэн хоёр ангилалд Оскарын шагнал хүртсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)