Сүүлийн хоногт коронавируст халдварын 349 тохиолдол шинээр батлагдлаа

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 349 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Тэдгээрийн 189 нь Улаанбаатар хотод, 160 нь орон нутагт бүртгэгдэсэн байна.

Баян-Өлгийд 3,

Говь-Алтайд 3, 

Дархан-Уулд 17,

Дорноговьд 38,

Дорнод аймагт 3,

Орхон аймагт 16,

Өмнөговьд 66,

Сүхбаатар аймагт 4, 

Төв аймагт 6,

Ховдод 4 тохиолдол тус тус бүртгэгдлээ.  

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1583 хүн эдгэрсэн бол одоогоор гэрийн хяналтад 13.476, эмнэлгийн хяналтад 2555  хүн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)