“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээ зохион байгуулна

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг энэ сарын 5-10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, таван салбар хуралдаанаар 155 илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Салбар хуралдаануудыг дараах сэдвээр зохион байгуулах юм байна.

  1. “Монголын түүх, угсаатны судлал”,
  2. “Монгол хэл, уран зохиол судлал”,
  3. “Монголчуудын соёлын ертөнц”,
  4. “Монголчууд ба гадаад ертөнц”,
  5. “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа”.

Цогц арга хэмжээнд 14 орны 54 монгол судлаач оролцох бөгөөд үндсэн хуралдаан маргааш Төрийн ордонд болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Маш гоё.Улам өргөжүүлж хийх хэрэгтэй.Баярлалаа.

    0 0 Хариу бичих