"Архангай аймгийн Өгий нуур суманд шинэ хот байгуулахад хамгийн тохиромжтой"

УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүд Архангай, Өвөрхангай  аймаг буюу шинэ Хархорум хот байгуулахаар судалж буй Орхоны хөндийд ажиллалаа. УИХ-ын даргатай хамт Орхоны хөндийд хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Чинзориг, Б.Чойжилсүрэн нар өчигдөр Архангай аймгийн Өгий нуур суман дахь шинэ хот байгуулах газар нутагтай танилцсан.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн уг асуудлын талаар, "“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоол болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.7.5-д “Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судалж, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна” гэж заасан. Хот байгуулахад  тохиромжтой газар нутгийн судалгааг 2004, 2010, 2021 онд Архангай аймгийн Батцэнгэл, Өгий нуур сумдын нутагт байрлах Тоглохын тал газрын 40446.3 га талбай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгийн тусгай хамгаалалттай газрын хилээс зүүн тийш Онгоцон хөндий, Гурвалжин уул, Их номт овоо хүртэлх 41431.5 га талбайг хамруулан хийсэн. Судалгаагаар нийслэлийн баримжаатай шинэ хот байгуулахад талбай, хөрс, гүний усны нөөцийн хувьд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий нуурын 168642.4 га талбай хамгийн тохиромжтой гэсэн дүгнэлт гарсныг онцлов. 

Түүнчлэн засаг захиргааны бүтцээр нь тодорхойлбол, Орхоны хөндийд орших Архангай аймгийн Өгий нуур, Өлзийт, Хотонт, Хашаат сум, Булган аймгийн Могод, Гурванбулаг, Сайхан сум, Өвөрхангай аймгийн Хархорин сум зэрэг нийт гурван аймгийн, найман сум, 46 баг хамрагдаж байна. Дэд бүтцийн хувьд түүх соёлын үнэт олдворуудыг түшиглэн аялал жуулчлал, зам тээвэр, логистикийн, чөлөөт бүс бий болох бүрэн боломжтой гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Археологийн хөгжлийг дэмжиж, үнэт зүйлсийг хадгалан, эртний Хархорум хотын туурь тэргүүтэй дурсгалуудыг сэргээн бэхжүүлж, археологи, палеонтологи, угсаатны зүйн чиглэлээр төрөлжсөн музей, сан, судалгааны төвүүд байгуулна” гэж заасан. Мөн 2021-2030 онд “Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж тусгасныг онцлон тэмдэглэв.

Мөн тэрээр, хжлын хэсгийнхэнд хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорум хот байгуулах асуудалд олон улсын менежментэд нийцүүлэн, хот төлөвлөлтийг бүсчлэн хувааж, зам тээвэр, цахилгаан, дулааны асуудалд орчин үеийн эко системийг нэвтрүүлэх, түүх соёлын үнэт олдворуудыг түшиглэн аялал жуулчлалыг инновацад тулгуурлан хөгжүүлэхэд анхаарч ажиллах чиглэлийг өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Гот байгуулна гээд зээл гусах гээд байна уу

    0 0 Хариу бичих
  2. Xot telex bol zov ded bvtets gej gol yum bdag bvtdeg bol saixan zvvd

    0 0 Хариу бичих
  3. Бүтэхгүй ээ бсда нараас юу ч хүлээх хэрэггүй. 2030 онд энэ улс байхгүй болох биз

    0 3 Хариу бичих
    • Өөр шиг чинь хүмүүс ихсээд ирвэл байхгүй байж магад.

      1 0
  4. Дулааны асуудалд орчин үеийн эко системийг нэвтрүүлэх гэхээр яана гэсэн үг вэ ёстой ойлгохгүй байна. Түүх соёлын үнэт олдворуудыг түшиглэн аялал жуулчлалыг инновацад тулгуурлан хөгжүүлэх гэсэн нь бас юу вэ? Тэр шинэ хотоо төв аймагтаа л барь

    1 1 Хариу бичих
  5. Олигархын хот босох байх даа. Приустэй хүн оруулахгүй, англиар ярьдаггүй хүн оруулахгүй, 100 мянган доллараас бага хөрөнгө хийсэн хүнийг оруулахгүй гэх болвуу

    0 1 Хариу бичих
  6. За юу гэмээр ч юумбэ дэ нутаг нугийг минь сүйдлэх юм болохгүй л байгаадаа

    1 1 Хариу бичих
    • Био дээр очоод агаарлаад л үздээ тэрэн шиг л юм болох байх даа

      0 0