Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах сайд Танаа

Ж.Сүхбаатар гишүүнийг сайн танина. Танилын хувьд ажилд нь амжилт хүсэн ерөөх нь мэдээж? Харин томилогдсон Сайдынх нь тушаалд ард нийтээрээ чихээ сортойлгож байгаа учраас энэ удаа үзэг цаас харшуулж яаран бичиж байна. Олон хүн бичээсэй, саналаа хүргээсэй гэсэндээ бичиж байна.

Монгол Улсын хамгийн том зовлон юу вэ гэсэн асуултаас эхэлье. Мэдээж ядуурал, ажилгүйдэл, цалин тэтгэмж хүрдэггүй, бензиний гэнэтийн хомсдол, айсуй цахилгааны хомсдол гэсгээд хотын замын түгжрэл гэдэгт бүгд л санал нийлэх байх. Би ч бас тийм бодолтой. Гэхдээ би арай өөр өнцгөөс ярьдаг

Дураар нь дургиулж, хэт их эрх чөлөө эдлүүлээд түүнийхээ барьцаанд нийгмээрээ орчихсон нь хамгийн том зовлон болчихоод байна. Ингэхтэй зэрэг л яах гэж ардчилал гэж явсан юм, социализмын үед тийм ч сайхан, ийм ч сайхан байлаа гээд улилдаад унахыг мэдэж байна. Улилдангаа баахан улс төрч асны нэрс биччихдэг, тэдний цусыг үзэж байж Монголын нийгэм эрүүлжинэ болоод хадуурч гарна, монголчууд.

Ардчилал, хууль, татвар гурав салшгүй нэг эд эс болоод нийгэмд хэрэгжих ёстойг бид умартаад, хууль татвар хоёроо мөрдүүлэлгүй ирсэн эрх баригчдыг яллах нь зөв л дөө. Хэт их популизмдэж байсных нь төлөө, байгаагийнх нь төлөө яллах нь түмэн зөв!

Ардчилал,хууль, татвар гурваар Монголыг нийгмийг 30 жилд сэвхийтэл босгоод юун бар улс байтугай болгочих байсан “алтан цаг зав”-аа бид алдчихаад муугаа үзэж яваагийн тод жишээ нь авто замын түгжрэл бууруулах сайдыг томилж, Үндэсний хороо ажиллуулах гэж байгаа явдал хэмээн би үзэж байна.

Эрх чөлөөг (хувийн машинтай байх) нь эдлүүлэхийн сацуу тэдэнтэй хууль татвараар тэмцтүгэй хэмээн би уриалах байна. Ж.Сүхбаатар гишүүний толгойлох Үндэсний хорооны хийх нэгдүгээр чухал ажлыг шууд заагаад өгчихье. Зарчмыг нь хэлээд өгчихье. Их хотын түгжрэл нийслэлийн үндсэн, гол, хамгийн том зовлон болчихоод байгаа учраас Нийслэлийн Засаг дарга, Тамгын газартайгаа хамт Үндэсний хороо толгойлоод нэг ёсны “дайн” зарлах гэж байгаа гэж ойлгож, бас баярлаж, бэлгэшээж байна.

Нийслэлийн үндсэн, гол, хамгийн том зовлонгийн шалтгааныг арилгахаас л ажлаа эхлэгтүн! Ямар шалтгаан. 

1. Нийслэлийг хэт томруулсан нэгдүгээр шалтгаан. Нэг бүхэл бүтэн аймаг татан буугдаж байгаатай адил хүн ам ганц жилд нийслэлд нүүн ирж механикаар томруулна. Нийслэлд аж төрөх гавьяа зүтгэлийг нь шалгуур болгох, эсвэл өндөр татвар тогтоож нийслэлд иргэний оршин суух эрх худалдах дээрээ тулсан, маш том зовлонг би нэрлэж байна. Өндөр татвар төлж нийслэлд ирж суу гэсэн хууль хэрэгжүүлье. Нийслэлд олон жил шигдэж байгаа ч онцын гавьяа зүтгэл (хөдөлмөр, эрүүл аж төрөл!), нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэргүй иргэдэд өндөр татвар ногдуулж нийслэлээс орон нутаг руу нь шахаж гаргах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлнэ үү!

2. Нийслэлийн механик өсөлтийг дагалдсан машины их бөөгнөрөл, түгжрэл бол хоёрдугаар шалтгаан нь. Жилдээ хичнээн мянга ч гэв, машин импортоор орж ирдэг. Ихэнхи нь нийслэлдээ зарагдаад борлогдоод, нийслэлийн иргэд худалдан аваад хөл дүүжилж байна. Одоо 700 000 машин их хотод хөлхөж байдаг гэсэн мэдээ явж харагдсан. Үнэн ч бай, худал ч бай, нийслэл “0 зогсолт” хийх гэж байгаа нь гарцаагүй үнэн юмдаг. Энэ намаржин, өвөлжингөө “0 зогсолт” хийх болно, ёрлож байгаа юм биш.

3. Нийслэлийн хүн амын механик өсөлт, машины импортыг зохицуулдаг хоёрын зэрэг хатуу хуультай болж таарах нээ дээ? Өөрөөр яах юм? Үндэсний хороо ба сайд Ж.Сүхбаатар өөрөөр яаж ажиллах юм? Хууль барьж л ажиллаж таарна. Ямар хууль? Дээр түрүүчээс нь дурдлаа. Агуулгыг нь ч биччихлээ. Машины тухай ямар хууль?Машин импортын хатуу зохицуулалтын тухай хууль ба мөрдөх журам. Насжилт, баруун ба солгой, нийслэлийн үзэмж, агаарын бохирдолд тэнцэх тэнцэхгүй, машины парк зогсоол, зогсоолын үнэлэмж, зам тээврийн зөрчилд оноох ял хариуцлага гээд явж өгнө. 

4. Татвараар. Нийслэлийн төв зам–баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл зорчих бол татвар төлнө. Тэгш, сондгой дугаараар зорчихыг татвараар зохицуулна. Долоо хоног явна гэвэл өндөр татвар тогтооно, дугаар ялгахгүй. Үүнд Хэмнэлтийн хууль маш том зөвтгөл хамгаалалт нь болно.

5. Төрийн албан хаагчдыг хувийн машинаар ажилдаа очихгүй байх журам хавтгайд нь мөрдүүлнэ. Хэрэв төрийн албан хаагчид ажилдаа хувийн машинаараа очих бол татвар төлнө. Нийслэл дэх их дээд сургууль, техникум, ерөнхий боловсролын сургуулийн бүх оюутан сурагчдыг хувийн машинаар хүргэдэг авдагийг хориглох журам батлаж мөрдөнө. Хэрэв хувийн машинаар хүргэж авна гэвэл татвар төлөөд зорчино. Үүнд Хэмнэлтийн хууль маш том зөвтгөл хамгаалалт нь болно.

6. Төрийн яамд, байгууллагын дарга нарын албаны машиныг эрс цөөлнө. Засгийн газрын автобаазыг хувьчилж болно. Дагалдаад яамдын автобаазуудыг хувьчлах буюу тарааж болно. Хувийн таксины компаниудаар үйлчлүүлж болно. Үүнд Хэмнэлтийн хууль маш том зөвтгөл хамгаалалт нь болно.

7. Миний эрхэлж байсан Дипломат албатай холбоо бүхий нэгэн шүүмжийг энд дайя. ГХЯ-ны мэдэлд ДБҮЭГ гэж байдаг. Нэр нь солигдож байсан нь ч үүрэг нь мөнх юм шиг хадаатай. Тийшээ жолоочоор очих гэж нэг ёсны “иргэний дайн” өрнөж ирсэн ба авилгын маш том торон сүлжээ олон жил энэ байгууллагад нүүрлэж иржээ. Үүнийг XXI зууны орчин цаг руу нь хандуулж өөрчлөхийг олон хүн ярьдаг хүсдэг. Гадаад дахь ЭСЯ, БТГ, ЕКГ, Консулын газарт жолооч томилж явуулдагийг Хэмнэлтийн хуулийн дагуу болиулах, гадаад орнуудад суугаа монгол иргэдээ (олон жил суугаад ижил дасал болсон тэндхийн монгол иргэд!), эсвэл суугаа орныхоо иргэдийг гэрээгээр жолоочоор ажиллуулах, энэ бол болохгүй биш өлхөн болно. Маш их хэмнэлт гарна. Нийслэлдээ ч гэсэн ГХЯ-ны автобаазыг татан буулгавал Хувийн таксины компаниудаар үйлчлүүлэхэд саад алга. Мэдээж ёслолын ганц нэг машин зохицуулж болно.

Энэ мэт санаснаараа маш олон пойнт бичиж болж байна. Шатахуун хомсодсон, тэр шатахууныг нь Төр нь олж ирж дийлдэггүй хямрал үе үе тохиодог. Машин нь хэт ихдээд, хэрэглээ нь учир утгаа алдаад (тэнэглэл рүү явж орсон!), нийт машины 70-80 хувь огтын хэрэггүй, ихэнхи нь цаг нөхцөөж (ихээхэн завтай хүмүүс, хараарай кабиндаа ганц ганцаараа яваа!),тэр хэрээрээ тэр “тансаглал”-аа (хайран алтан цаг, хайран шатахуун) Төрөөсөө нэхэж явдгийг болиулах хэрэгтэй. Тэрхүү 70-80 хувь 7 хоног байтугай бүтэн сар шатахуунгүй зогссон ч Монгол орон нураад уначихгүй, тэдний машин унаагаар Монгол орон огтоос дутахгүй. 

Машинаар хоногийн хоол олж иддэг ядуусын армийн тухай миний эсрэг улиглахыг би олонтаа сонсож уншиж байлаа. Энэ улс чинь зах зээлийн эдийн засагтай гээд хувийн тэрэгний таксичин-жолооч, лангуу чингэлэгийн худалдагч үй олныг бэлтэгчихлээр хөгжчихдөг юм уу гэх улигт асуултаа би хариу тавья. Таксичин-жолооч, худалдагчдын хүчээр хөгжиж дэвжиж, дэлхийд цойлж гарч ирсэн нэг ч улс байхгүй!

Шинэ сайд аа, шинэ Үндэсний Хороо! Mиний бичсэнд эмзэглэлгүй, бүтээлчээр сэтгэхдээ миний саналуудыг ашиглана уу!

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Таны файлыг банкууд хүлээж авахаас татгалзсан уу? Бидэнтэй холбогдож асуудлаа шийдээрэй, бид нэн ядуу, тусламж хэрэгтэй хүмүүсийн хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдсан ENTRAIDE FINANCE байгууллагыг төлөөлж байна. Холбоо барих: Whatsapp: 0017724800334 эсвэл +17724800334 [email protected]

    0 0 Хариу бичих
  2. Хувийн автомашиныг татварын аргаар зохицуулах нь зөв ч нөгөө талдаа нийтийн тээврийн салбараа маш сайн хөгжүүлэх хэрэгтэй . Дулаан, тохилог, үнэ хямд, хүүхэд, хөгшид, жирэмсэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих нөхцлийг бүрэн хангасан, хүрэлцэхүйц тооны, цагийн хуваариар явдаг /цагийн менежменттэй/, өнгө үзэмжтэй гэх мэт хэрэглэгчийн тав тухийг хангасан менежментийн хувьсгал хийх хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  3. Хөдөө, орон нутгийн хөгжлийн яам байгуулж хөдөөгөө эрчимтэй хөгжүүлвэл хотын асуудлууд (түгжрэл, утаа, хүн амын бөөгнөрөл, ажилгүйдэл г.м.) шийдэгдэнэ дээ. Яагаад үүнд анхаарал хандуулдаггүй юм бэ?

    2 0 Хариу бичих
  4. Өндөр татвар төлөх нийслэл чинь 0 бна.Хотхон босгоод бга барилын компаниараа сургууль,цэцэрлэг бариулаад идээд байгаа мөнгөөрөө улс нь худалдаад авчаач дээ.Ингэвэл түгжрэл байхгүй болно

    1 0 Хариу бичих
  5. Баярхүү гуйаг (гэхдээ тэр надаас дүү) танихгүй ч эчнээ мэднэ, хүндэлнэ. Дээр бичсэнтэй зарим нэг зүйл дээр санал нийлэхгүй байна. Онцын гавьяа байгуулаагүй ч олон жил нийслэлд шигдэн суугаа хүмүүсийг шахаж хөдөө явуул гэжээ. Ямар шалгуураар!? Энд жишээ нь Та орох уу?! Хотын төвлөрлийг бууруулахын тулд аймаг, сумыг сайн дэмжих ёстой. Цалин, татвар, орон сууц гэх мэтээр. Ипотекийн зээл аймагт 1 хувь байх жишээтэй. Бензины үнэ хөлөөд хотынхоос хямд байх хэрэгтэй ( улсаас татаас өгнө). Төрийн албан хаагчдын цалин аймаг, суманд хотынхоос 1.5-2.0 дахин их байх ёстой. Гэх мэт олон юмыг Сүхбаатар сайд маань бодоосой. Амжилт.

    1 0 Хариу бичих
    • Баярхүү нийтлэгчийг дэмждэг уншдаг хүний хувьд дээрбичсэн хүнтэй санал нэг бна. Гагцхүү хөдөө орон нутаги ажлын байр цалин хөлс нэмүү бх л юм бол хотод шигдэх хүн багасах байх

      0 0
  6. байшин, орон сууц, оффисуудыг зохион байгуулалтгүй бариулсны төлөөсийг энгийн иргэдээс нэхдэг энэ юу вэ. магтаад байгаа баян орондоо очиж амьдар. гаргахад хэцүү зангилаанд хот маань орсон байгаа ч иргэдээс төлөөс нэхэх учиргүй. амьдрах орчин сайтай бол хэн ч хотоос явахад бэлэн. хамгийн сүүлийн жишээ Яармаг. хэдхэн жилийн өмнө агаар сайтай, түгжрэлгүй гээд бүгд тийшээ шуурсан ч шинэ барьсан барилгууд нь замбараагүй, машин зам хангалтгүй учраас байнга түгжрэх болсон. анхнаасаа машин зам нэмж бариад, зогсоолын тооцоотой, төв замд түгжрэл үүсгэхгүйгээр зохион байгуулсан бол хамгийн сайхан газар болох байлаа. Цааш үргэлжлээд шинэ нисэх хүрэхээр хот босох байлаа.

    0 1 Хариу бичих
  7. Ернь бол зөв санаа Гадны орнууд бол Нийслэл хотод суурьшивал өндөр татвар төлдөг шүү дэ Монгол шиг нийслэл хотод суурьшин амьдардаг иргэн мөртлөө татвар байдаггүй орон улс гэж байхгүй шүү Өндөр татвар аьч чадахгүй юмаа гэхэд бага ч болов татвар заавал байх хэрэгтэй шүү 24 оны Сонгууль бодоод ажил хийхгүй дэ Сонгууль д санал авах гээд юм хиыхгүй хэцүү юмаа

    3 0 Хариу бичих
  8. Hamgiin zuv shidel bol zamaa sain tavih uym shu manai ub zamgvitei adil bga shu ter shuteed baidag amerik 300 saya mashintai bolood l bna deer veiin heden uulzvaraa deegvvr dooguur gardag bolgood uguuch

    0 3 Хариу бичих