2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-д нийт 746653 сурагч суралцана
2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд нийт 746 653 сурагч суралцана хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Нэгдүгээр ангид 77753 сурагч шинээр элсэн орж буй бол их, дээд сургуулийн нэгдүгээр курсэд 29054 оюутан шинээр элсэж буй юм. 2022-2023 оны хичээлийн жилд их, дээд сургуульд нийт 141197 оюутан, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 49304 оюутан суралцана. Мөн нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 1-ний байдлаар 113474 хүүхэд цэцэрлэгт хамрагдаад байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.