Сурагчид багшийгаа 70.8 хувьтай байна гэж үнэлжээ

БШУЯ-наас ЕБС-ийн 29324 багшийг хамруулан хийсэн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцууллаа. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Боловсролын салбарт томоохон шинэчлэлийг эхлүүлж байна. Монгол Улсад боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бий болгэж байна. Энэ бол хүүхэд бүрд тэгш, чанартай боловсрол олгож чадаж байгаа юу гэдгийг үнэлэх юм. Бид боловсролын ялгааны талаар тойм төдий ярьдаг. Монгол Улсад боловсролын чанарын асуудлыг онцгой анхаарах цаг болжээ. Өнгөрсөн хугацаанд хүртээмжийн асуудлыг их ярьсан байна. Засгийн газар энэ дөрвөн жил хүртээмжийн хүрээнд 270 цэцэрлэг,  200 сургууль барьж, ашиглалтад оруулах зорилт тавьсан. 2023 оны төсөв боловсролын шинэчлэлийг эхлүүлсэн төсөв болсон.

Ковидын нөхцөл байдалтай холбогдуулан хоёр жил гаран танхимд хичээллээгүйн улмаас сурлагын хоцрогдол үүссэн. Үүнийг арилгахын тулд багшийн хоцрогдлыг давхар арилгах ёстой. Чадварлаг багш хөтөлбөр хэрэгжүүлнэ. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ шинэчлэгдсэн. Цаашид үндсэн суурь цалин дээр гүйцэтгэлийн урамшуулал тооцно. Хамгийн сайн багш хамгийн өндөр цалин авна. Есдүгээр сарын 1-нээс багш нарын ажлыг гүйцэтгэлийг шинэ журмаар үнэлнэ.

Боловсролын үнэлгээний төв багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтыг орон даяар анх удаа зохион байгууллаа. Монгол Улсад анх удаа 650 гаруй сургуульд багшилж буй 29 мянган багшийг гүйцэтгэлээр нь үнэллээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн 684 сургууль үйл ажиллагаа явуулдаг ч энэ удаагийн шалгалтад төрийн өмчийнх хэдий ч монгол, гадаадын хамтарсан сургууль, лицей, тусгай ангиллын 30 сургууль хамрагдаагүй.

Багшийн ажлыг үнэлэхдээ 

  • Нэгдүгээрт, сурагчдын сурлагын амжилт
  • Хоёрдугаарт, сурагчидтайгаа хэрхэн хамтарч ажилласан бэ
  • Гуравдугаарт, өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ
  • Дөрөвдүгээрт, сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд хэрхэн идэвхтэй оролцдог вэ гэсэн дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтээр эрэмбэллээ.

Үнэлгээ явуулахдаа хотын багш нарыг хотын багштай. Орон нутгийн багш нарыг орон нутгийн багш нартай нь үнэлсэн. Яагаад гэвэл хот хөдөөгийн орчин өөр. Үнэлгээнд сурагчид, эцэг эхчүүд, багш, захирал, менежер зэрэг 1.3 сая хүн оролцсон.

Багш нарыг дараах зургаан түвшинд ангилсан. Үүнд:

  • Нэгдүгээр ангилал- 25 хувийн нэмэгдэл /үндсэн цалин дээр нь/
  • Хоёрдугаар ангилал- 20 хувийн нэмэгдэл
  • Гуравдугаар ангилал- 15 хувийн нэмэгдэл
  • Дөрөвдүгээр ангилал- 10 хувийн нэмэгдэл
  • Харин тав, зургаадугаар түвшний ангилалд багтсан багш нарын цалингаас нэг ч төгрөг хасахгүй. Тодруулбал тодорхой болзол, шалгуурыг давж, үнэлгээний шалгалтыг амжилттай өгсөн багш нар үндсэн цалин дээрээ 10, 15, 20, 25 хувийн нэмэгдэл урамшуулал авах эрх нээгдэх юм.

Үнэлгээний шалгалтад хангалтгүй оноо авсан багш нарт ямар нэгэн хариуцлага тооцохгүй, сургуулийн удирдлагууд багш нарыг энэ шалтгаанаар халах, солих эрхгүй. Шалгалтын оноо багшид шийтгэл хүлээлгэх, ажлаас халах шалтгаан, үндэслэл болохгүй.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат "Гүйцэтгэлийн үнэлгээнд төрийн өмчийн 655 сургууль хамрагдсан. Өнгөрсөн хичээлийн жилд үндсэн багшийн орон тоон дээр ажиллаж байсан 29324 багшийн мэдээллийг баталгаажуулж энэ үнэлгээнд хамруулсан. Гэрээтээр ажиллаж байгаа, хүний оронд түр ажиллаж байгаа зэрэг үндсэн бус орон тоон дээр байгаа багш нарыг гүйцэтгэлийн үнэлгээнд хамруулаагүй. Багш нарын ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлохдоо багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн чиг үүргийн хүрээнд бүх ажлыг дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтээр нарийвчилж тодорхойлоод 100 онооны системээр багш нарыг дүгнэсэн. Үзүүлэлт тус бүрийнхээ оноог тооцож гаргахдаа эцэг эх, сурагч, сургуулийн удирдлагын багуудыг хамруулж багш өөрөө өөрийгөө үнэлэх байдлаар оноог тооцсон. Мөн тухайн багшийн хичээл заадаг сурагчдаас бичгийн шалгалт авсан. Бусад 12 шалгуурыг асуулга байдлаар авсан. Тухайн үнэлгээнд оролцогч талууд тухайн багш нарынхаа гүйцэтгэл үр дүнг тооцохдоо улсын хэмжээнд:

  • Сурагчид багшийгаа 70.8 хувьтай 
  • Нийгмийн ажилтнууд багш нарыг 75.2 хувьтай
  • Эцэг эхчүүд багш нарыг 82.6 хувьтай
  • Захирлууд багш нарыгаа 85.7 хувьтай
  • Багш нар өөрөө өөрийгөө 90.3 хувьтай
  • Заах аргын нэгдлийн ахлагч нар 92.3 хувьтай
  • Сургалтын менежер багш нарыг 94.5 хувьтай гэж дүгнэжээ".

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Бүх хүүхдийг хамруулж шалгахгүй бол үнэн зөв үнэлгээ гарахгүй дээр үед зэрэг өгөхдөө сургууль, боловсрол ,яам 3 удаа шалгаж байж өгдөг байсан одоо үнэлгээний төвтэй болсон мөртлөө дорвитой шинэлэг ажил зохиож байгаа юм алгаа яамууд ер нь зөв бодлого явуулж чадахгүй байна

    0 0 Хариу бичих
  2. Яг ингээд үнэлсэн бол шууд 1д л орох юм байна. Манайд нийгмийн ажилтан нь багш нарийгаа 40 хүрэхгүй хувиар үнэлсэн нь бараг бүгдийг нь 1. 2. 3 т орох боломжгүй болгосон харагданалээ.

    0 0 Хариу бичих
  3. Ер нь мэргэжлийн бус сайд дарамтлаад байвал багш нар ажлаа хаяж өөрсдийн шаардлагаа тавих хэрэгтэй юм биш үү. Хуурамч. дипломтнуудаа зарлаж чадахгүй сайдын хэрэг байхгүй.

    0 0 Хариу бичих
    • Тэрийг зарлах нь гэж багш нар эсэргүүцээд байсан чи зарлуулах гээд бг яах юм бол доо

      0 0
  4. хамгийн зөв үнэлгээг сурагчид өгсөн бна

    1 0 Хариу бичих
  5. ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Таны файлыг банкууд хүлээж авахаас татгалзсан уу? Бидэнтэй холбогдож асуудлаа шийдээрэй, бид нэн ядуу, тусламж хэрэгтэй хүмүүсийн хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдсан ENTRAIDE FINANCE байгууллагыг төлөөлж байна. Холбоо барих: Whatsapp: 0017724800334 эсвэл +17724800334 [email protected]

    0 0 Хариу бичих
  6. Хичээл заадаг бүх сурагсдаас биш 10, 15 хүүхдийг нь сонгож нэг л ангиас авсан шалгалтын мөрөөр ингэж үнэлэх бол шударга бус юмаа

    2 0 Хариу бичих
  7. эцэг эхчүүд хүүхдүүдииг ялгаварлан гадуурхах эцэг эхиин зөвлөл нэрээр хүрээлэл бии болгож АТМ ажиллуулахаа больмоор бна эх эцгиин зөвлөл багштай мөнгө хамтарч хусах хувцас хунар шахахаа зогсоо

    3 0 Хариу бичих
  8. Яаг үнэндээ багш нарыг сургаж байгаа сургууль дээр л цэнзүүр тавих хэрэгтэй ирж байгаа багш нар ямар ч ёс зүйгүй ,бас их зантай, шинэ төгсөхөд хэцүү л дээ чадвартай бол дороо л сурдаг шүү дээ гэхэд л одоо бараг 3 жил багшлаж байж юу ч чадахгүй нөхөд их л байна даа

    2 0 Хариу бичих
  9. Сурагчдын сурлагын амжилт гэхээр ангийн багш хүүхдүүдээ ялгавралан гадуурхах л болох байх даа. Энэ нөхрөөс болж цалин буурах нь гэсэн сэдэлтэй.

    11 0 Хариу бичих
    • Яг үнэн. Хичээлдээ тааруу хүүхдийг бүр адьүзэж бга муу хүүхдийг сургаад сайжруулаад авъя гэсэн.сэтгэлтэй багш ховор болсон

      0 0