Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12% болгохоор шийдвэрлэв

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. 

Тэрээр "Монгол банкны мөнгөний бодлогын хорооны 2022 оны гуравдугаар улирлын ээлжит хурал боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулья. Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн багц шийдвэр гаргасан. 

  • Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэхээр болов
  • Бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувь болгож, өргөтгөхөөр болсон
  • Гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор банкуудын 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад зах зээлээс татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргалаа.

Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахдаа дараах эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлын төлөв байдлыг харгалзаж үзсэн. 

  • Гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн төлөвт сөрөг нөлөө үзүүлж байна.
  • Геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хорих арга хэмжээ нь мөн глобал эдийн засагт сөргөөр нөлөөлж буй. 
  • Олон оронд эрчим хүчний хямрал нүүрлээд байгаа
  • Дэлхий дахинд эрчээ авсан үнийн өсөлт төв банкнуудыг мөнгөний бодлогын төлөвөө огцом чангаруулахад хүргэж байгаа. Энэ нь зайлшгүй авах арга хэмжээний нэг боловч глобал эдийн засгийн идэвхжилийг хумих нөлөөтэйг олон улсын байгууллагууд онцлон тэмдэглэж байгаа. 

Дотоод эдийн засгийн хувьд, энэ оны эхний хагас жилд хөл хорионы дэглэм суларч, дотоод эдийн засаг эрчимжсэн. Ингэснээр эдийн засаг 1.9 хувиар тэлээд байна. Тээвэр, уул уурхай, барилгын салбараас бусад бүх салбарт эдийн засаг өсөлттэй байгаа. Тиймээс энэ оны эдийн засгийн суурь төсөөллийг гурван хувьд хүргэхээр болсон. 

Жилийн инфляц 2022 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувь болж буурч байна. Инфляцад гадаад хүчин зүйлс импортын барааны үнээр дамжин голлон нөлөөлж, нийт инфляцын дийлэнхийг бүрдүүлж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад саарч, инфляц буурах хүлээлттэй байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM whatsapp 15733337443 Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.www.drpradhanurologist.com

    0 0 Хариу бичих
  2. бодлогын хүү нэмэгдэхэд зээлийн хүү өснө. ялангуяа бизнест энэ их халгаатай.

    0 0 Хариу бичих