Иран эмэгтэйчүүд үсээ хайчилж, толгойн алчуураа шатаан эсэргүүцлээ илэрхийлж байна

Иран улсад 22 настай оюутан Махса Амини гэх эмэгтэй хижаб буюу толгойн алчуураа буруу зүүсэн шалтгаанаар өнгөрсөн долоо хоногт цагдаа нарт баривчлагдан удалгүй нас барсан хэрэг гарсан.

Түүний үхэл иргэдийн бухимдлыг төрүүлж Иран улсад хижабын хуулийг эсэргүүцсэн нийтийг хамарсан жагсаалыг олон газарт зохион байгуулж байна.

Жагсаалд оролцогч эмэгтэйчүүд үсээ хайчилж, толгойн алчуураа шатаан эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.

Цагдаа нар жагсаалыг тараах үеэр гурван хүн амиа алдсанг эх сурвалжууд мэдээллээ. Курд эмэгтэй Махса Амини  нь хижабын хуулийг зөрчиж, толгойн алчуураа буруу зүүсэн шалтгаанаар цагдаа нарт баривчлагдсанаасаа хойш гурав хоногийн дараа өнгөрөгч баасан гарагт нас баржээ.

Албаныхан түүний зүрх гэнэт зогссоноос болж амьсгал хураасан гэж мэдэгдсэн юм. Харин ар гэрийнхэн нь талийгаачийг өмнө нь зүрхний ямар нэгэн асуудалтай байгаагүй эрүүл саруул биетэй байсан гэдгийг хэлж, цагдаа нарт зодуулсаны улмаас амиа алдсан байж болзошгүй хэмээн байр сууриа илэрхийлжээ.

НҮБ иргэддээ тайван замаар жагсаалаа явуулахыг нь зөвшөөрч, амиа алдсан оюутан эмэгтэйн хэргийг мөрдөн шалгахыг Ираны засгийн газарт уриаллаа.

Ираны нийслэлд эмх замбараагүй байдлыг үүсгэх зорилгоор санаатайгаар урьдчилан бэлтгэсэн жагсаалыг зохион байгуулж байна хэмээн үзэж буйгаа Тегераны захирагч Мохсен Мансури твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Төрийн далбааг шатааж, зам дээр шатахуун асгаж, чулуу шидэж, цагдаа нар руу халдаж, хогийн сав шатааж, олон нийтийн өмчийг сүйтгэж байгаа нь энгийн иргэдээс гарах үйлдэл биш харин санаатайгаар үймээн самуун дэгдээж байгаагийн илрэл болж байна хэмээн тэрээр үзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Лалуудыг муу л гээд байсан манайхаас хэд дахин илүү юм байна.манайд бол харсан ч хараагүй мэт өнгөрүүлдэг

    2 0 Хариу бичих
  2. Лал.ар

    1 0 Хариу бичих
  3. Хараал идсэн лалын ертөнц

    3 3 Хариу бичих
  4. Ter alchuuriig yaj Ch uusen yadgiin zuuh albuu huuli Ch batalchihsan bh shig

    23 0 Хариу бичих
  5. Zuv duu uursdiihuu tuluu

    23 0 Хариу бичих