Луганск ард улс Орост нэгдэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар болов

Луганск ард улсын Ардын зөвлөл бүс нутгийн нутаг дэвсгэрт Оросын холбооны улсад нэгдэх бүх нийтийн санал асуулгыг есдүгээр сарын 23-27-ны хооронд явуулах тухай тогтоолыг баталлаа. Энэ тухай ЛАУ-ын парламентын дарга Денис Мирошниченко  мэдэгджээ.

ДАУ-ын тэргүүн Денис Пушилин бүх нийтийн санал хураалтын тухай хуулийн төслийг парламентдаа өргөн барьжээ. Төслийг Ардын зөвлөл нь явуулын хуралдаанаараа авч хэлэлцжээ. Хуралдаанд оролцсон 100 гишүүд уг баримтыг санал нэгтэйгээр баталсан байна. Херсон мужийн Нийгмийн зөвлөл бүс нутгийн тэргүүн Владимир Сальдод хандан Оросын бүрэлдэхүүнд эргэн орох талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалав. Мелитополь хотод  бүх ард түмний хуралдаан эхэлсэн төлөөлөгч нар нь Запораж мужийг Оросын бүтцэд багтах асуудлыг хэлэлцэж байна. Оросын Төрийн дум бүх нийтийн санал асуулгыг дахин хойш тавьж болохгүй гэж үзжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Мэдээж нэгдэнэ

    0 0 Хариу бичих
  2. Энэ дайн дуусахгүй юм бна!

    0 0 Хариу бичих