"Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драмын жүжгийг УДЭТ-ын тайзнаа дахин тоглоно

Улсын драмын эрдмийн театрын хамт олон 2010 онд нэрт зохиолч В.Карасногоровын долоон жүжгийг тайзнаа туурвиж байсан бөгөөд үүний нэг нь "Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг юм. Тэртээ 12 жилийн өмнө нээлтээ хийж байсан уянгын драмын жүжгийн үзэл санаа жүжигчдийн авьяас билгээр дамжин одоо ч үзэгчдийн зүрх сэтгэлд хүрсээр буй. Гэр бүлийн үнэ цэн, хайр сэтгэл, хосуудын харилцааны өвөрмөц хэв маягийг хөгжилтэй, хоржоонтой байдлаар өгүүлэх "Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драмын жүжгийг энэ сарын 23, 24, 25, 30 болон ирэх сарын 1, 2-нд УДЭТ-ын тайзнаа нэмэлтээр тоглоно. Сонирхуулахад, уг жүжгийн гол дүрд гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Т.Хулан, Г.Ганбат нар тоглох ажээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)