Цэрэг дайчилгаатай холбоотойгоор ОХУ-аас гарах бүх нислэгийн тийз зарагдаж дуусжээ  

ОХУ-д хэсэгчилсэн цэргийн дайчилгааг иргэдийн дунд явуулах шийдвэр өчигдөр гарсаны дараа визгүй зорчих орнууд руу ОХУ-аас гарах бүх нислэгийн тийз богино хугацаанд зарагдаж дуусжээ.

Иргэд хуучин Зөвлөлтийн орнууд болох Армен, Гүрж, Азербайжан, Казахстан улсууд руу явах шууд нислэгт хамрагдахаар хошуурцгааж байна. Путины мэдэгдлийн дараа нэг цагийн дотор Стамбул, Тбилиси, Ереван хотуудын чиглэлийн ойрын өдрүүдийн нислэгийн тасалбар бүгд дуусжээ.

Түүнчлэн хилийн хотууд руу чиглэсэн дотоодын нислэгийн тийзийн эрэлт ихсэж, үнэ нь нэмэгджээ. Тухайлбал Моксвагаас Гүржтэй хил залгаа орших Владикавказ чиглэлийн нислэгийн тасалбарын үнэ арав дахин нэмэгдэж 750 ам.долларт хүрчээ.

Цэргийн насны эрчүүдийг хилээр гарахыг нь хориглосон гэх цуу яриа Оросын иргэдийн дунд гарч байсан ч албаныхан энэ мэдээллийг эрс няцаалаа.

Өчигдөр өглөөнөөс хойш Google-ийн хайлтын системд ОХУ-ын нутаг дэвсгэрээс хандсан  “тасалбар”, “нисэх онгоц” гэсэн түлхүүр үгстэй хайлт хоёр дахин нэмэгдсэн байна. Харин “Оросыг орхих” гэсэн түлхүүр үгтэй хайлт 100 дахин нэмэгджээ.

Энгийн иргэдийн дундаас цэрэгт дайчлах боломжтой нөөцийн 25 сая хүн байгаа гэдгийг хойд хөршийн эрх баригчид мэдэгдэж байгаа юм.  Эдгээр хүмүүсээс 300 мянгыг нь цэрэгт дайчлах ажиллагааг Путины зарлигаар өчигдөр ОХУ-д эхлүүлсэн юм.

Гэхдээ зөвхөн зэвсэгт хүчинд алба хааж байсан, цэргийн мэргэжил эзэмшсэн, зохих туршлагатай иргэдийн дунд л цэргийн дайчилгааг явуулах аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. une nemegdeed2 manai oron nutgiin nislegtei adilhan unetei nass

    0 0 Хариу бичих
    • 2 say tugrugnii oron nutgiin nisleg gej hezee ch baigaagui... hamaagui uleehgui shuu

      0 0