Жүдо бөхийн ДАШТ-ээс ОХУ, Беларусийн тамирчдыг хаслаа

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ, Беларусийн тамирчдыг оролцуулахгүй байх шийдвэрийг Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны ерөнхийлөгч Мариус Визер мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд "Олон улсын өнөөгийн нөхцөл байдлын дагуу жүдо бөхийн нийт тамирчдыг хамгаалах үүднээс ОХУ, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасныг үүгээр мэдэгдье" гэжээ. Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 6-12-ны хооронд Узбекистаны нийслэл Ташкент хотод болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Үхсэн ацных нь олимпизм...спорт улс төрөөс хол байх ёстой доо

    0 0 Хариу бичих