С.Бямбацогт: Дарханы замын хучилтыг ирэх сарын сүүлээр дуусгахаар төлөвлөж байна

Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт Дарханы замын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Одоогоор нийт 200 гаруй км замын 160 орчим нь хатуу хучилттай болсон. Ирэх сарын 30-ныг хүртэлх хугацаанд үлдсэн 40 орчим км замыг хатуу хучилттай болгохоор төлөвлөж байна. Хоёр урсгалтай, дөрвөн эгнээ зам байгаа. Түүний нэг урсгал хоёр эгнээг нь ашиглалтад оруулж, шороон замаар явахгүй болгохоор ажиллаж байна. Цементийн хомсдол үүссэн. Учир нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэр зогссон.  Тиймээс дотоодын цементийн үйлдвэрүүдэд хүсэлт тавьж, ажилласан. Улмаар Дархан-Улаанбаатар чиглэлийн замын ажилыг цементээр хангах үүрэг хүлээсэн. Өдөрт 1000 орчим тонн цемент авахад, нэг урсгал, хоёр эгнээ замыг ашиглалтад оруулах боломжтой гэж харж байгаа" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)