ХХЕГ: Алтанбулаг боомтоор өчигдөр ОХУ-ын 260 иргэн нэвтэрч, 500 гаруй хүн гарсан

ОХУ-д цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласантай холбоотойгоор тус улсын иргэд хил гарахаар дугаарлаж байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж буй. Түүнчлэн ОХУ-аас манай улс руу нэвтрэх иргэдийн тоо эрс нэмэгдэж, Алтанбулаг боомт дээр ачаалал үүссэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан юм.

Тэгвэл энэ талаар ХХЕГ-аас тодруулахад "Алтанбулаг боомт дээр ачаалал нэмэгдсэн зүйлгүй. Өчигдрийн байдлаар ОХУ-ын 260 орчим иргэн манай улсад орж ирсэн бол 500 гаруй иргэн хилээр гарсан байна. Үүний өмнөх өдөр ч энэ хэмжээний иргэн орж, гарсан. Өдөрт ер нь 850-900 иргэн орж гарч байна. Ингэхээр 200 гаруй автомашин орж, гарна. Энэ нь дундаж үзүүлэлт юм. Хилийн боомт дээр ачаалал үүссэн зүйл алга. Есдүгээр сарын 15-наас-21-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор 1100 орчим авто тээвэр орж ирсэн байна. Төмөр замын хоёр, автозамын найман боомт ОХУ-Монгол Улсын хооронд ажиллаж байна. Эдгээр боомтоор долоо хоногийн хугацаанд 3500 хүн орж ирсэн бол 3256 иргэн гарсан" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Гарч л байдаг .орж л байдаг л олон хөлийн газар шүү дээ.ирвэл иож л байг.гуанз.буудал гээд орлого л орно.нөгөө хүсээд байдаг жуулчид л гээд бодчихвол боллоо

    0 0 Хариу бичих