Хөгжлийн бэрхшээл хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах ёсгүй

Өнөөдөр 12 сарын 3 буюу “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”энэ өдөр хөгжлийн бэрхшээлийг даван туулж, түүнтэй зохицон амьдарч байгаа хүн бүрийн хувьд эрхээ эдлэх, олон нийтэд дуу хоолойгоо хүргэх боломжтой чухал өдөр юм.

Асуулт: Ажилдаа яагаад дуртай вэ?

Нэг удаагийн зулаа бид нар нэг бүрчлэн хичээнгүйлэн гараараа хийдэг, хэвээ цутгаж хатааж, будаж хайраа шингээн хийдэг дээ. Хамгийн чухал нь байгальдаа ээлтэй хурдан шингэдэг материалаар хийдэг болохоор үнэ цэнтэй санагддаг. 

 Асуулт: Хүмүүст хандаж хэлэх үг

Бусдаас хараат биш ялгаварлан гадуурхалтгүй таатай ажлын байраа бид өөрсдөө бий болгож байгаадаа баяртай байдаг. Бидний санаачилсан бүтээгдэхүүнийг илүү олон хүн сонгон худалдан аваасай, ингэснээр дахиад олон хөгжлийн бэрхшээлтэй хүн ажлын байртай болж өөрсдийнхөөрөө ажиллах боломж гарна шүү дээ.Биднийг дэмжин ажиллахыг хүсвэл https://www.facebook.com/hairiinzul хуудсаар холбогдоорой.

Монгол улсад нийт 106,169 хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байна. Бидний байнга авч байдаг эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, тээвэр,мэдээлэл зэрэг үйлчилгээг авахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст саад бэрхшээл үргэлж учирч байдаг.

Бэрхшээлтэй гээд хойш суусангүй өөрсдөө хөдөлмөрлөж, хамгийн чухал нь нийгмийн оролцоотой байх боломжоо бодит болгож буй Нарангэрэлтэй ярилцлаа.

Асуулт: Яагаад ажил хийх нь чухал вэ?

Өдөр бүр өөрт таарсан ачаалал багатай ажил хийх нь намайг илүү идэвхитэй, нийгэмд оролцоотой байхад тусалдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого, зохицуулалт их байдаг ч бодит байдал дээр хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хэсэгт илүү ажиллах боломж гардаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)