Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ

2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношилгоо шинжилгээг орон даяар зохион байгуулж байгаа. Энэ үзлэг оношилгоонд 18-45 насныхны дунд  ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулж өгсөн байна. Тиймээс ард иргэдийг эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо шинжилгээнд хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа. 

Энэ талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээлжээ. Тэрээр “Эрүүл мэндийн салбар дангаараа ХДХВ/ДОХ-той тэмцээд үр дүнд төдийлөн хүрэхгүй. Харин бусад салбар, олон нийтийн оролцоог хангаж байж халдварт өвчнөөс бид сэргийлж чадна.  Орон нутгийн засаг, захиргааны байгууллагууд жил бүр халдварт өвчинтэй тэмцэхэд тодорхой хэмжээний төсвийг гаргах хэрэгтэй. Мөн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношилгоо шинжилгээг орон даяар зохион байгуулж байгаа бөгөөд тус оношилгоонд 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулж өгсөн" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)