Катар-2022 шөвгийн 16 баг шалгарлаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий H болон G хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Хэсгээ тэргүүлж буй Португалын шигшээг Өмнөд Солонгосын баг 2:1 харьцаагаар хожсоноор шөвгийн 16-д шалгарлаа. Нөгөө талд дэлхийн хошой аварга Уругвайн шигшээ Ганыг хожсон ч тэмцээнээс хасагдлаа. Энэ хэсгийг 6 оноотойгоор Португал тэргүүлж, Өмнөд Солонгос 4 оноотойгоор хоёрдугаар байраар гарч ирж байгаа юм.

G хэсэгт Бразилын шигшээ 0-1 харьцаагаар Камерунд хожигдсон ч тэд хэдийн  шөвгийн 16-д хэдийнэ шалгараад байсан юм. Мөн энэ хэсэгт Серби болон Швейцарын шигшээ багууд хэсгийн сүүлийн тоглолтоо хийж 2-3 харьцаагаар Швейцар хожлоо. Энэ хэсгээс Бразил, Швейцарийн багууд адилхан 6 оноотойгоор хэсгээсээ шалгарч байна.

Ийнхүү Европын 8, Азийн 3, Африкийн 2, Өмнөд Америкийн 2, Хойд Америкийн 1 улс  ДАШТ-ий хасагдах шатанд үлдлээ. 

2022 оны ДАШТ-ий шөвгийн 16 багийн оноолт

Нидерланд vs. АНУ

Аргентин vs. Австрали

Франц vs. Польш

Англи vs. Сенегал

Япон vs. Хорват

Бразил vs. Өмнөд Солонгос

Марокко vs. Испани

Португал vs. Швейцар


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ARGENTINA

    1 0 Хариу бичих
  2. FRANCE

    0 1 Хариу бичих