Луис Суарезийн нулимс

ДАШТ-ий H хэсгийн сүүлийн тоглолтоор Уругвайн шигшээ Ганыг 2-0 харьцаагаар хожсон ч нутаг буцах боллоо. Дэлхийн хошой аварга уругвайчууд тоглолтын эхнээс шуурхай довтолж Жоржиан де Арраскаета 23, 32 дахь минутад хоёр гоол оруулсан юм. Гэвч нөгөө талд Өмнөд Солонгос Португалийг 2:1-ээр хожсон тул Уругвайд дахин нэг гоол хэрэгтэй байлаа. Харамсалтай нь тоглолтын үндсэн 90 минут хийгээд нэмэлт цагт Уругвай гоолын тоогоо нэмж чадсангүй. 

Өмнөд Солонгос, Португалийн тоглолтыг сэлгээний суудал дээрээс харж суусан Луис Суарез 90 дэх минутад Хван Хи Чан гоол хийсний дараа нулимсаа барьж дийлсэнгүй.

Сүүлчийнхээ ДАШТ-д оролцож буй "Ливерпүүл", Барселона"-гийн хуучин од уг нь амжилттай дамжуулалт хийж Жоржиан де Арраскаетаг хоёр удаа гоол оруулахад тусалсан ч энэ нь Уругвайг шөвгийн 16-д үлдээхэд хангалтгүй байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)