Айл өрхийн яндангийн цонолтоос үүссэн гал түймрийн дуудлага нэмэгджээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар өчигдрийн байдлаар /2022.12.02/ объектын гал түймрийн 1674 дуудлага мэдээлэл ирж алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж ажилласан байна.

Эдгээрээс 251 удаагийн гал түймрийн шалтгаан нөхцөл нь гэр хорооллын айл өрхийн яндангийн цонолтоос үүссэн дуудлага эзэлж байна. Цаг улирлын нөхцөл байдалтай холбогдуулан гэр хорооллын айл өрх пийшин зуух, яндангийн аюулгүй байдлаа хангаагүйн улмаас гал түймрийн эрсдэл нэмэгддэг.

Иймд, иргэд гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс хамгаалан, пийшин зуухны бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж, цахилгааны утас, цахилгаан хэрэгслийн хэт ачаалал үүсгэхгүй байх, хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)