Индонез улс гэр бүлээс гадуур бэлгийн харилцааг хориглох хуультай болно

Индонез улсын Засгийн газар гэрлэлтээс гадуур бэлгийн харьцаанд орсон хүнийг нэг жил хүртэл хугацаанд хорих ялаар шийтгэх шинэ эрүүгийн хуулийг энэ сард батлах төлөвтэй байна. Хуулийн төслийг боловсруулсан улстөрч Бамбанг Вурянто тус хуулийг ирэх долоо хоногийн эхээр батлах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлсэн байна. 

Түүнчлэн дээрх хууль нь Индонезийн иргэдэд төдийгүй тус улсын газар нутагт амьдарч байгаа гадаадын иргэдэд адилхан үйлчлэх юм. Эхнэр эсвэл нөхөр нь гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаанд орсон тохиолдолд хос нь гомдол гаргаснаар шийтгэл оногдуулах аж. Мөн тус хууль батлагдвал гэрлэлтээ батлуулаагүй хосууд хамтран амьдрахыг хориглох гэнэ. Хэрэв гэрлээгүй ч хамтдаа амьдарсан тохиолдол зургаан сарын хорих ялаар шийтгэх юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)