"Чимээгүй эсэргүүцэл" хоёр дахь өдрөө үргэлжилж байна

“Чимээгүй эсэргүүцэл” цугларалтыг нийслэл хотод өчигдөр (2022.12.02)-өөс эхлэн зохион байгуулагдаж буй билээ. Эхний цугларалт МУИС-ийн Нэгдүгээр байрны урд, Чойбалсангийн хөшөөний өмнө болсон бол хоёр дахь цугларалт төв талбайн өмнөх “УХАМСАР” бүтээлийн дэргэд болж байна. Цугларалт цаашид үргэлжилэхээс гадна нэгдэх хүмүүст нээлттэй аж.

Энэхүү цугларалт нь ямар нэг байгууллага, хэсэг бүлэг хүмүүсийг төлөөлөхгүй бөгөөд улс төрийн ашиг сонирхлоос ангид үзэл бодлоо илэрхийлэх зорилготой нээлттэй санаачилга ажээ.

  • “Чимээгүй эсэргүүцэл” нь
  • Үг дуугүй хүлцэхэд ЦЭГ ТАВЬЯ
  • Үзэл бодлоо худалдахад ЦЭГ ТАВЬЯ
  • Хамтач бус хандлагад ЦЭГ ТАВЬЯ гэсэн уриан дор эхэлж байна. 

Цугларалтын албан ёсны хэвлэлийн мэдээнд, “Иргэний нийгэм, үзэл бодлоо чөлөөтэйгөөр илэрхийлэх эрх чөлөөг хоосон хийрхэл мэт харагдуулах алхмууд газар авч, хэвлэлийн эрх чөлөө хумигдсан энэ үед залуус “Чимээгүй эсэргүүцэл” илэрхийлэх арга замыг сонголоо. Мөн эрх чөлөөний үнэ цэнийг ойлгож ухамсарлаж буй хэрнээ үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхгүй байгаа мянга мянган сэхээтнүүдэд дохио өгөхийн тулд энэхүү санаачилгыг эхлүүлж байна” хэмээн онцолсон байна.  

“Чимээгүй эсэргүүцэл”-д дэлхийн хаанаас ч нэгдэх боломжтой бөгөөд эсэргүүцлийн зурагт хуудсыг хэвлэж, үзэл санаа, үнэт зүйлийн тэмцэлд нэгдэхийг уриалж буй юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. нүүрсний хэдтэй тэмцэж байгаа албан тушаалтнуудаа андуураад огцруулчихвал нүүрснийхэн бөөн баяр болно. зөв хүнээ олоорой

    0 0 Хариу бичих
  2. хятадыг дууриагаад байгаа юмуу

    1 0 Хариу бичих