ХХААХҮЯ: Хөвсгөл, Булган, Архангай аймагт богийн мялзан өвчин бүртгэгдсэн

Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарчээ. Үүнээс 2022-2023 оны өвөл, хавар 

  • Өөр аймгийн бусад сумын нутагт 3.3 мянган өрх, 1.4 сая мал, 
  • Өөрийн аймгийн бусад сумын нутагт 5.0 мянган өрх, 2.4 сая мал, 
  • Сум дундын отрын бүс нутагт 1.1 мянган өрх, 508.0 мянган мал, 
  • Аймаг дундын отрын бүс нутагт 688 өрх, 455 мянган мал, 
  • Хилийн зурвас бүс нутагт 3.9 мянган малчин өрх, 1.5 сая мал,
  • Байгалийн тусгай хамгаалалттай бүс нутагт 7.7 мянган өрх, 3.2 сая мал
  • Нийт 21.8 мянган өрх, 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих бэлтгэл хангагдсан байна. 

Отроор өвөлжих малчин өрхийн тоо өмнөх оноос 2.2 мянгаар, малын тоо 1.1 саяар өссөн гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ. 

Энэ талаар ХХААХҮЯ-ны шинжээч Г.Наранчулуунаас тодруулахад "Энэ жил 21 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжинө. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдсан. Эдгээр өрх зөвшөөрөлтэй оторлоно гэсэн үг. Тиймээс орон нутгийн Засаг дарга нар гэрээ байгуулан, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ дээр дахвар зүйн асуумжийн хүрээнд оруулна. Гарал үүслийн гэрчилгээ авахгүй, гэрээ байгуулахгүйгээр оторлох тохиолдол байна. Энийг гаргамааргүй байна. Хөвсгөл, Булган, Архангай аймгуудад богийн мялзан өвчин их гарч байна. Энэ өвчин хор уршиг ихтэй. Малын хөл, машин тэрэгний хөдөлгөөнөөр давждаг. Эрүүл бүсээс эрүүл бүс рүү орж байгаа үгүйг гарал үүслийн гэрчилгээгээр тодорхойлдог. Тиймээс гэрчилгаа авахгүй отроор явах нь өөрийнхөө төдийгүй очиж байгаа газрынхаа малд эрсдэл учруулна" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)