Өнгөрөгч долоо хоногт эрчим хүчний оргил ачаалал 1441 мегаватт хүрчээ

Сүүлийн хэд хоногт -30 градус давж хүйтэрсэн өдрүүдэд тухайлбал, 11  дүгээр сарын 29-ний өдрийн 19 цагт Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1441 мегаватт хүрчээ.  Энэ нь өнгөрсөн оны хамгийн их ачааллаас 54 мегаваттаар буюу 4 хувь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 134 мегаваттаар буюу 10 хувиар их байна. Оргил ачааллыг эрчим хүчний салбар суурилагдсан бүрэн хүчин чадлаараа, нөөц тоноглолгүй ажиллаж, дээр нь ОХУ-аас 270 мегаваттын импортын цахилгаан эрчим хүч авч байж давсан тухай Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ.

Сүүлийн жилүүдийн оргил ачаалыг давахад Дулааны IV цахилгаан станцын 89, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35, Дарханы дулааны цахилгаан станцын 35 мегаваттын өргөтгөлүүд ашиглалтад орсон нь ихээхэн үүрэг гүйцэтгэж  байна. Монгол Улсын хэмжээнд 2022 оны эхний есөн сарын байдлаар 7.1 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 6.5 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүчийг түгээсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)