10 000-аас дээш хүн амтай сум, суурин газрын шөнийн цахилгааны тарифыг хөнгөлнө

Ирэх оны төсөвт улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн зардалд шаардагдах 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын урсгал зардалд суулгаж өгчээ.

Үүнтэй холбоотойгоор 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг энэ 11 дүгээр сарын 1-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ны хооронд хөнгөлнө.

Тус хөнгөлөлтөд нийслэлд 125 мянган айл, өрх сум сууринд 48 мянган айл өрх хамрагдах юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)