АНУ-ын сансрын нисгэгчид задгай сансарт ажиллалаа

Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа АНУ-ын сансрын нисгэгчид задгай сансарт гарч ажиллажээ. Сансрын нисгэгч Жош Кассада, Фрэнк Рубио нар хүчин чадал илүү өндөртэй нарны зайн хоёр хавтанг шинээр суурилуулах эхний даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн байна. Тэд  задгай сансарт нийт долоон цаг ажиллажээ.

Нарны хавтанг Илон Маскийн “Space X” компанийн “Dragon” ачааны хөлгөөр  11-р сарын 27-нд ОУСС-д авчирсан бөгөөд тойрог зам дахь станцийн эрчим хүчийг 30 хувиар нэмэгдүүлэх юм. Задгай сансарт гарч хоёр дахь хавтанг суурилуулах ажил энэ сарын 19-нд явагдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)