Намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах байр сууриа нэгтгэнэ. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг монгол зочлох жил болгон зарлаж байгаатай холбоотойгоор УИХ-д өргөн барьсан хуулиудын талаар хэлэлцсэн. Тухайлбал, Аялал жуулчлалын тухай хуулийг дагаж Казиногийн тухай хууль, Бооцоот тоглоомын тухай хууль зэрэг 10 хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцээд хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм. Харин АН-ын бүлэг Үйл ажиллагаа болон мөрийн хөтөлбөрийн дутмаг талуудаа эрх баригчид эргэж хараасай, биелүүлээсэй гэж хүсэж байна хэмээн мэдээлсэн. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)